twitter
    Амжилтаараа ялгарч үз

Хувьцаа гэж юу вэ?

| 0 сэтгэгдэл |

Хувьцаа гэдэг бол хөрөнгө эзэмших эрхийн баталгаа бөгөөд тухайн компанийн өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлсэн баримт бичиг юм. Хэрэв та  А компанийн нийт гаргасан 100000 ширхэг хувьцаанаас 10000 ширхгийг эзэмшиж байгаа бол та тус компанийн нийт хөрөнгийн 10% -ийг эзэмшиж байна гэсэн үг юм.
Хувьцааны төрөл
•    Энгийн
•    Давуу эрхийн гэсэн 2 төрөл байдаг.

Энгийн хувьцаа эзэмшигчдийн эрх

1.    Хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх
2.    Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсөний дараагаар хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах
3.    Компанийг татан буулгах үед компанийн хуулийн 28 дугаар зүйлд  тогтоосон журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх
4.    Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хуулийн 39 дүгээр зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах
5.    Компанийн хуулийн 54.2 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компанид шаардах
6.    Хуулиар зөвшөөрөгдсөн бичиг баримттай танилцах
7.    Удирдлагад нэрээ дэвшүүлэх;
8.    Хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх

Давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн эрх

1.    Эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд авах
2.    Компанийн хууль, компанийн дүрэм  болон тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох
3.    Компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг авах


Та хэрхэн хувьцаа эзэмших вэ?

| 0 сэтгэгдэл |

Хувьцаа эзэмшихийн тулд та Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвд хувийн данстай байх хэрэгтэй.
       Хэрэв Та Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичгээр хувьцаа худалдан авч  эзэмшсэн бол өөрийн анх бүртгүүлсэн Брокер Дилерийн Компанид хандаж дансаа нээлгэнэ.
             Хэрэв та шинээр данс нээлгэх бол Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн Брокер Дилерийн Компаниудаас өөрийн сонголтоо хийж болно.

Сонголт хийхэд дараахь зүйлийг анхаарна уу. Үүнд:

1.    Дансны хураамж
2.    Арилжааны гүйлгээний шимтгэлийн хувь
3.    Үйлчилгээний төрөл
4.    Байршил, холбоо харилцаа
5.    Үйл ажиллагааны тасралтгүй байдал

             Та Брокер Дилерийн Компанид данс нээлгэхийн тулд иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа авчрах шаардлагатай бөгөөд данс нээлгэж дансандаа хөрөнгө байршуулсанаар та үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй болох юм.

Хувьцаа худалдаж авахын өмнө дараахь зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

1.    Үнэт цаасны зах зээлийн ханшийн талаарх мэдээлэл
2.    Компанийн үйл ажиллагаа
3.    Компанийн санхүүгийн тайлан
4.    Ногдол ашиг тарааж байсан эсэх.
5.    Захиалга биелэх хугацаа
6.    Удирдлагын менежмент
7.    Салбартаа эзлэх зах зээлийн байр суурь
зэргийг харилцагч Брокер Дилерийн Компаниасаа заавал лавлах хэрэгтэй.

              Хэрэв та хувьцаа худалдан авахаар шийдсэн бол өөрийн сонгосон Брокер Дилерийн Компанитай худалдах, худалдан авах захиалгын гэрээг 2% үйлдэх ба нэг хувь нь танд үлдэнэ. Энэхүү гэрээ нь харилцагч болон  Брокер Диллерийн Компанийн хооронд ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэхэд чухал баримт болохыг анхаарах  хэрэгтэй.

Өгөөж ба Эрсдэл

               Хэрэв таны худалдан авсан хувьцааны ханш өсвөл хувьцааны үнийн өсөлтийн зөрүүгээс ашиг олох, ханш буурвал алдагдал хүлээх болно. Энэ нь хувьцааны хөрөнгө оруулалт өндөр өгөөж буюу ашиг авчрахаас гадна эрсдлийг дагуулдаг гэсэн үг юм. Иймд танд сонголтоо зөв хийхийг зөвлөе. Таны зах зээлийн мэдрэмж өндөр байх болтугай.


Блогийн тухай хэдэн үг

| 0 сэтгэгдэл |

Сайн байн уу таньд болоод танай гэр бүлд энэ өдрийн мэндийг хүргэж амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Би энэ блогийг нээх болсон шалтгаан нь өнөөдөр монголчууд болон гадаадын мөнгөтэй хүмүүс монголын хөрөнгийн зах зээлээс хэдэн саяар ашиг олж байгаа явдал юм Тэнгэр заяат монгол хүн та энэ алтан боломжийг бүү алд та ч гэсэн өөрийн хэдэн төгрөгөө өсгөх цаашдаа өөрийн үр хүүхдэдээ өвлүүлэх хөрөнгийг та одооноос эхлээд хийх хэрэгтэй болоод байна. Ингээд би өөрийн блогтоо цаашдаа өөрийн мэдэж авсан зүйлээ та бүхэндээ хуваалцах болно